![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/fc2192cb01f19bb4/163f45e8bfe015fforiginal.jpg)
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хадгаламжийн даатгалын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ шатанд гишүүд ажлын хэсгээс санал болгосон Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд банкуудыг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд хамруулах арга хэмжээ авах гэсэн заалтыг нэмье гэснийг дэмжив. Ингэснээр эл багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлгэхээр болж тогтон байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Г.ДАРЬ