Анодын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Анодын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Банкны тухай хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Монгол банк, Анод банкны удирдлагууд буюу Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх танхимд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил шахам шалгасан, ирц бүрдээгүй, орчуулагч хуралд ирээгүй, нотлох баримт дутуу гэх мэтээр шүүх хурлыг олонтаа хойшлуулж байсан  энэхүү хэргийг ямартай ч энэ удаад эцэслэн шийдвэрлэх бололтой.

Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Анод банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонго, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нарын хүмүүс оролцож байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж