Хоосон сав 30 мянган төгрөгөөр заржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хоосон сав 30 мянган төгрөгөөр заржээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо  “Уран суурь” дэлгүүрийн худалдагчийг залилсан хэрэг өчигдөр гарлаа. ЭМШУИС-ийн нүүр ам судлалын төвөөс бүтээгдэхүүн сурталчилж явна гэсэн эмэгтэй дэлгүүрийн худалдагч нарт бараа үзүүлжээ. Эмэгтэй хүний арьсны онцлог, хавар цагт арьсаа хэрхэн хамгаалах талаар ярьж нүүрний тэжээлийн тос үзүүлж байсан  155-160 см орчим өндөртөй, 45-50 насны эмэгтэйгээс худалдагч 30 мянган төгрөгөөр хоёр тос авчээ. Эмэгтэйг явсан хойно тосоо задлахад хоосон сав байсан аж. Залилагч тос үзүүлж байсан ч зарахдаа хоосон сав үлдээгээд явсан учир хохирогч Г цагдаагийн газарт  гомдол гаргажээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж