Валютын ханш бага зэрэг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Валютын ханш бага зэрэг нэмэгджээ

Цагаан сарын өмнөхөн гадаад валютын үнэ ханш бага зэрэг нэмэгддэг. Энэ жил ч мөн үүнээс гажсангүй. Долоо хоногийн өмнө 1395-1398 төгрөгт хэлбэлзэж байсан ам.долларын ханш 1400 давжээ. Өнөө өглөөний байдлаар Хаан банкны салбаруудад ам.долларыг 1403 төгрөгөөр авч, 1406 төгрөгөөр худалдан борлуулж байлаа. Харин хамгийн их эргэлтэд ордог юанийн хувьд 224.8-225.6 төгрөгийн ханштай байна. “Найман шарга” валют арилжааны төвийн ханш банкныхаас бага зэрэг бага байдаг ч цаг минутаар өөрчлөгддөг ажээ. Ялангуяа галт тэрэг хөдлөх дөхөхөөр болон нэмэлт галт тэрэгтэй үед “Найман шарга”-ынхан ханшаа өсгөдөг гэж валют авч буй иргэд хэлж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж