Хар тамхи зөөсөн филиппин эмэгтэй ярьж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөсөн филиппин эмэгтэй ярьж байна

Буянт-Ухаагийн боомтоор их хэмжээний цэвэр хар тамхи буюу героин оруулж ирэх гэж байсан нь тогтоогдож, шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нар Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байна. Хүний эрхийн дэд хорооноос хэвлэл, мэдээллийн байгууллагынхны хамт өчигдөр тус хорих ангийн хүмүүжигч, сэжигтнүүдтэй уулзах үеэр Филиппиний иргэн Эвенгли Пресли Бендотой уулзлаа. Тэрбээр “Би хийсэн хэрэгтээ тохирох ял шийтгүүлсэн гэж бодож байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн юм. Тэрбээр хорих ангийн өрөөнд мөн хар тамхины хэрэгт шалгагдаж, 13 жилийн хорих ял сонссон хонконг бүсгүйн хамт хоригдож буй аж.

Хэргийг сануулахад, 2012 оны тавдугаар сарын 14-нд Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нар нь Буянт-Ухаагийн боомтоор  5.4 килограмм мансууруулах бодис оруулж ирэхээр завдаад баригджээ. Тэдэнд Хан-Уул дүүргийн шүүхээс энэ сарын 7-нд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 18 жилийг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлэх ялаар шийтгэсэн юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж