Берлусконийн энэ шийдвэрийн шалтгаан нь тохиролцоо. Тодруулбал, тэрбээр Дотоод хэргийн сайд асан, өдгөө Хойд нутгийн лиг намын тэргүүн Роберто Маронитай уулзаж, чухал хэлэлцээ хийжээ.
Фото: AFP/ JOSEPH EID
Өмнө нь Сильвио Берлускони ирэх хоёрдугаар сард болох сонгуулиар Засгийн газрын тэргүүнд нэрээ дэвшүүлнэ гэж байсан юм. Харин одоо ялсан ч танхимыг толгойлохгүй, оронд нь Эдийн засгийн сайдаар ажиллана гэжээ.
"Өмнө нь би өөрийн залгамжлагчаар Анжелино Алфаног сонгосон байсан. Хэрэв бид ялалт байгуулбал ерөнхий сайдаар Алфано тодорч, би Эдийн засгийн сайд” болно хэмээсэн байна. Берлусконийн шийдвэрийн шалтгаан нь дээр дурдсанчлан тохиролцоо. Марони өмнө нь Берлусконийн Эрх чөлөөний ард түмэн намтай эвсэх тухай нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Ингээд тохиролцоо хийсний дүнд Берлускони Ерөнхий сайдын суудлаас татгалзав. Тохиролцоо ёсоор Хойд нутгийн лиг намын лидер Марони Баруун хойд Италийн Ломбардия мужийн ерөнхий сайд болох ажээ. Ломбардийн санал хураалт нь Италийн парламентын хүчний хувиарлалтад чухал нөлөөтэйг шинжээчид хэлж байна.
Ш.МЯГМАР