Нефтийн хаягдал хүчтэй урсгалд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нефтийн хаягдал хүчтэй урсгалд оржээ

Мексикийн булангийн усанд хаягдсан нефтийн толбын хэсэг далайн хүчтэй урсгалд орж ирсэн байна. Үүнээс үүдэн бохирдол хурдан тархах аюул улам нэмэгджээ. Энэ тухай Ассошиэйтед пресс пүрэв гаригт мэдээлжээ.
АНУ-ын далайн ба агаар мандлын судалгааны үндэсний албаны эрдэмтдийн мэдээгээр нефтийн бага зэргийн толбо Loop Current гэх Мексикийн булангийн эргийн дагуух далайн халуун урсгалд мэдэгджээ.
Үүнээс гадна нефтийн ихээхэн хаягдал Луизиана мужийн эрэг хавиар дахин илэрлээ. Мужийн захирагч Бобби Жиндалын (Bobby Jindal) хэлснээр Миссисипи голын цутгалангийн намгууд нь эргийн эврэлээс хамгаалдаг үүнийг бохирдуулбал экологийн сүйрэл дагуулах гэнэ.
Дөрөвдүгээр сарын 22-нд хүчтэй дэлбэрэлтийн улмаас гарсан 36 цагийн түймрийн дараа BP компанийн Deepwater Horizon гэх нефтийн өрөмдлөгийн цамхаг живэн нефть далайд асгарч эхэлсэн юм. Одоо өдөр бүр 5000 баррель нефть усанд асгарсаар байна. Цамхаг нь ВР-тай байгуулсан гэрээний дагуу хайгуулийн өрөмдлөг хийдэг Transocean компанийн хөрөнгө ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж