Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес товлосон ёсоор нэгдүгээр сарын 10-нд буюу маргааш Ерөнхийлөгчийн тангараг өргөх учиртай. Гэвч түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тангараг өргөх ёслолыг хойшлуулж болзошгүй талаар тус улсын Засгийн газраас өчигдөр орой мэдэгдсэн байна.
Уго Чавес өнгөрөгч арванхоёрдугаар сард Куба улсад хавдрын эсрэг мэс засал хийлгэсэн ч одоог хүртэл биеийн байдал нь тогтворгүй байгаа юм. Харин Венесуэлийн сөрөг хүчнээс хэрэв ерөнхийлөгч Уго Чавес ажлын байрандаа эзгүй, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар шүүхийн байгууллагад хүртэл ханджээ. Сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес хэрэв Уго Чавес ерөнхийлөгчийн тангараг өргөх боломжгүй болсон тохиолдолд дахин сонгуулийг 30 хоногийн дотор зохион байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Э.АНХТУЯА