![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/d83ac89d7da60a0d/12959961e5da1882original.jpg)
Тодруулбал:
- Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн нийт компаниуд дүрмээ шинэчлэн 2012 оны 7 дугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх заалтын хэрэгжсэн байдал,
- Хувьцаат компани (ХК) болон төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх заалт хэрхэн хэрэгжиж буй?
- Хувьцаат компани болон төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дэргэд Аудитын, Нэр дэвшүүлэх болон Цалин урамшууллын хороодтой байх заалтын хэрэгжилт,
- Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аар ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг томилох (сонгох)-доо тухайн компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос дэвшүүлсэн хүнийг томилох заалтын хэрэгжилт,
- Нийт компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулсан байх, хэрэв уг хурлыг хуралдуулаагүй бол уг хурлыг хуралдуулах эрх бүхий этгээдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болох заалтын хэрэгжилт,
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүйгээс ТУЗ-ийнх нь бүрэн эрх дуусгавар болсон төрийн болон хувьцаат компанийг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нийтэд мэдээллэх заалтын хэрэгжилт,
- Компанийн ТУЗ тухайн жилд ногдол ашиг хувиарлах эсэх тухай шийдвэрээ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргах заалтын хэрэгжилт,
- Компанийн ТУЗ тухай жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрийг тухайн хурал хуралдахаас 40 хоногийн өмнө гаргах заалтын хэрэгжилт,
- Компани жилийн тайландаа тухайн жилд хийгдсэн сонирхолын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл, компанийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагад олгосон цалин урамшуулал, компанид болсон томоохон үйл ажиллагаа зэргийг тусгасан байдал, авсан арга хэмжээний талаар?
- Төрийн болон хувьцаат компанийн эрх бүхий албан тушаалтан тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг компаниуд бүртгэж буй эсэх
- Компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөлтийг хэрхэн явуулж байгаа байдал,
- ХК болон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан эсэх зэрэг асуулгыг тавьсан байна. Р.Амаржаргал гишүүн асуулгын хариугаа УИХ-ын тухай хуулийн дагуу тодорхой заасан хугацаа буюу 14 хоногийн дотор бичгээр ирүүлэхийг сануулсан байна. Шаардлагатай тохиолдолд асуулгын хариуг УИХ-ын чуулганы хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Ш.ЧИМЭГ