Тэрээр дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан аж.
Мөн тухайн үед Минжийн рашааныг бараадаж очсон хүмүүс Ж.Энхбаярын 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байв. Түүнтэй хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж байсан. Б.Соронзонболд уг гэрэл зургийг фейсбүүктээ тавиад удалгүй устгасан ч “олны хүртээл” болоод үлджээ. Цагдаагийнхан ч гэрэл зургийг нотлох баримт болгон авсан байна.
Юутай ч хоёр гахай агнасан, өөр ямар ан агнасныг нь тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.Түүнчлэн эрхэм гишүүнтэй хамт Мөнгөнморьтын харьяат эрхэм хамт явж газарчилж өгсөн бөгөөд эрхэм гишүүн өдөр нь ан хөөж, шөнө нь Мөнгөнморьтын Хорих ангид хонож байжээ. Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны онгоцоор ийн зугаацаж явсан гэх мэдээлэл байна.
Харин хэргийг цагдаагийнхан анхааралдаа авч, шалгаж эхэлсний дараа гэрчүүд болон байгаль хамгаалагчийн мэдүүлэг бүдгэрч эхэлсэн тухай эх сурвалж хэлж байна. Тодруулбал, байгаль хамгаалагч нь “Доороо улаан зураастай онгоц хөвч дээгүүр эргэлдэхийг л харсан. Ан хийсэн, хэн явсан зэргийг мэдээгүй” хэмээн мэдүүлж эхэлсэн гэнэ.
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин