Төрийн албаны зөвлөлийн даргад Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүн бол Б.Цогоо. Гэвч түүний талаар өнгөрсөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд “Төрийн жинхэнэ албан хаагч мөн үү, 15 жил ажилласан уу” гэсэн асуултыг тавьж байсан юм. Энэ нь асуудал үүсгэж, маргалдсаны эцэст дахин судалж, материалаа бүрэн ирүүлэх хэрэгтэйг сануулан “голж” орхисон.Харин Б.Цогоо өнөөдрийн хуралдаанаар хүлээн зөвшөөрөгдөж, Түүнийг парламентын гишүүд дэмжлээ.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл тэрбээр Төрийн албаны зөвлөлийн шинэ даргаар томилогдох учиртай.Ямартай ч байнгын хороо гэдэг хүндхэн давааг давсан болохоор Ардчилсан нам парламентад байгаа энэ үед түүнийг санал нэгтэйгээр томилох нь гарцаагүй.
Тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгчээс орлогч захирал хүртэлх албан тушаалтыг хашсан ажээ.Түүнчлэн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга болон 2004-2005 онд “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн.Түүнийг төрийн албыг чадварлаг хашиж ирсэн, туршлагатай мэргэжилтэн гэдэгтээ санал нийлэх хүн олон.Гэхдээ төрийн албан хаагчаас төрийн жинхэнэ албан хаагч байна гэдэг огт өөр ойлголт болохыг УИХ-ын дэд дарга Л.Цог сануулаад авсан.Төрийн албан хаагчдын нэр хүнд унасан, ажил хийдэггүй мөртлөө цалин авдаг гэсэн ойлголт давамгайлсан энэ үед Б.Цогоо уг албыг удирдах нь.Түүний удирдах ур чадвар төрийн албаныхны нэр хүндийг сэргээх эсэхийг хийсэн ажлаас нь харах хэрэгтэй биз ээ.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин