Карачид 23 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Карачид 23 хүн үрэгдэв

Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотод цуврал аллага үйлдэгдэж, 23 хүн амиа алджээ. Мөн 20 гаруй хүн шархаджээ.
Халдлага тавдугаар 18-ны шөнө эхлэн 19-ний шөнө орой болтол үргэлжилсэн байна. Орон нутгийн эрх баригчид мэдээлснээр довтолгоонд Карачийн 10 дүүрэг өртсөн бөгөөд зэвсэглэсэн хүмүүс санаатайгаар хүмүүсийн зүг гал нээж байжээ. Хэрэг нь улс төрийн намуудын хоорондын зөрчилдөөний улмаас гарчээ. Мөн мафийн бүлгийнхэн ч үүнд оролцсон бололтой. Пүрэв гаригт хотын сургуулиудыг хааж, шалгалтыг хойшлуулах шийдвэр гарсан байв.
Пакистаны ерөнхий сайд Сайед Юсуф Раза Гиллани Карачид болсон хэрэг  явдалд зовинож буйгаа мэдэгдэн Синд мужийн засаг захиргаанд эмх журам тогтоох талаар шуурхай ажиллахыг даалгалаа. Гэрч нарын яриагаар зургаан авто машиныг шатаасан бөгөөд хотынхон түгшүүртэй байдалд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж