“Toyota”-гийн өөрөө явагч, ухаалаг машин

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

“Toyota”-гийн өөрөө явагч, ухаалаг машин

Японы авто үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци “Lexus” маркийн ухаалаг машинаа Лас Вегаст болж буй “Consumer Electronics Show”-нд танилцууллаа. Ухаалаг гэдгийг учир нь уг машин эргэн тойрны 70 метрийн зайнд байгаа биет зүйлсийг мэдэрч, өөрийгөө жолоодох гэнэ. Лазер мэдрэгчийн тусламжтайгаар ийнхүү өөрийгөө удирдах бөгөөд ард болон урд талд байрлуулсан өнгөт камерыг ашиглан гэрлэн дохионы дагуу автоматаар жолоодлогоо хянах аж.

Удаан хугацаанд замд явах үед жолоочид бага ч болов амрах боломж олгох уг машин нь хүний гөр, хөлийн ямар ч оролцоогүйгээр замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой гэж “Toyota Motor”-ын зүгээс тодотгож байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж