Эрх зүйн боловсролын олон улсын хурал болно

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Эрх зүйн боловсролын олон улсын хурал болно

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын өнөөгийн сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хууль зүйн яамнаас “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Хуралд яамны удирдлагууд, хууль зүйн салбарт ажиллаж байгаа хуульчдаас гадна хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл оролцоно. Мөн АНУ, ХБНГУ, БНСУ, Япон,Тайваны төлөөлөгчид урилгаар оролцож, өөрийн улсын  эрх  зүйн  тогтолцоо,  зарим  улс бусад  улсын  туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцах нь.

Хуульч бэлтгэдэг боловсролын тогтолцоогоор АНУ дэлхийд тэргүүлдэг гэдэг. Тиймээс  БНСУ, Япон, Тайвань зэрэг улс тус улсын Law School-ын загварыг амжилттай нэвтрүүлж чадсан туршлагаасаа хуваалцах юм байна. Тухайлбал, Японы  БАР-ын  холбооны хууль зүйн  боловсролын газрын  захирал Мисави Ёши “Япон Улс дахь эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага, сургамж”, БНСУ-ын Сөүлийн үндэсний  их  сургуулийн профессор Ён Жүн Квон “БНСУ-ын эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр илтгэл тавих аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж