“Ойрхи Дорнод бол миний талбай” | News.MN

“Ойрхи Дорнод бол миний талбай”

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Ойрхи Дорнод бол миний талбай”

“Ойрхи Дорнод бол минийн талбай юм. Би өөрөө тэнд очиж байж л үүнийг ойлгосон” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгрессийн гишүүн ардчилсан намын еврей нартай уулзахдаа хэлэв.
Нэг намын еврей нараа тэр дэмжин “Израилийн АНУ-ын зүгээс дэмжих нь эргэлт буцалтгүй найдвартай” гэсэн амлалтыг Обама өглөө. Гэхдээ АНУ нь “энхийн үйл ажиллагааг амилуулахад чиглэгдсэн” тэнцэртэй бодлогыг явуулна гэв.
Уулзалтад ирсэн хүмүүст хандан Конгрессийн санаачилгаар Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” хөтөлбөрийг санхүүжүүлэх төслийг тэр дэмжиж буйгаа хэлсэн байна.
 “Уулзалтад оролцсон 30 конгрессмений нэг,  Нью-Джерси мужийн төлөөлөгч Стив Ротман, Коль Исраэль” радио станцийн сурвалжлагчид  ярихдаа “Израиль, АНУ хоёрт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд их зүйл хийх хэрэгтэй. Харин стратегийн талаас бол сүүлийн үеийн ерөнхийлөгч нараас Барак Обама  нь еврей нарын хамгийн том найз” гэлээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж