10 саяын шагналтай жүжгийн уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

10 саяын шагналтай жүжгийн уралдаан эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-ыг зарлажээ.
Уг уралдаан нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг  тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн уралдаануудын үргэлжлэл юм.  “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-нд оролцох бүтээл нь орчин үеийн сэдэвтэй байх ба энэ сарын 15-20-ны хооронд УДЭТ-ын Утга зохиол, архивын эрхлэгчид гэсэн хаягаар хүлээн авах юм байна.

Харин уралдааны дүнг ирэх хоёрдугаар сарын 1-ны дотор Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэн зарлахаар болжээ. Харин урлдаанд байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохиогчид олгох юм байна. Түүнчлэн уралдааны шилдэг бүтээлүүд төрийн өмч болох аж.

Уг уралдаанд тэргүүн байр эзэлсэн зохиолч 10 сая төгрөгийн эзэн болох бол удаах байранд шалгарасан уран бүтээлч зургаан сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийн эзэн дөрвөн сая төгрөг, шагнан тусгай байранд шалгарсан гурван зохиолч тус бүрийг нэг сая төгрөгөөр  төгрөгөөр урамшуулах нь ээ. Уралдааны талаарх мэдээллийг 99866128 дугаарын утсаар лавлаж болох юм байна шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж