“Тавантолгой”-н ТУЗ ногдол ашиг хуваарилах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

“Тавантолгой”-н ТУЗ ногдол ашиг хуваарилах уу?

Компанийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Гэвч энэ хугацаанд хуульд нийт компаниуд дүрмээ шинэчлэн 2012 оны долдугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх, ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг томилох (сонгох)-доо тухайн компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос дэвшүүлсэн хүнийг томилох зэрэг олон заалтыг хуульд тусгасан нь огт хэрэгжихгүй байгаа талаар шүүмжлэл тасрахгүй байгаа юм.

Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхээ гаргах ёстой юм байна.Энэ мэт компанийн ил тод, нээлттэй, хариуцлагатай байх асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад хандан асуулга хүргүүллээ. Тэрээр 2011 онд шинэчилэн батласан “Компанийн тухай”хуулийн хэрэгжилт, компанийн засаглалын асуудалтай холбогдуулан 12 асуудлыг хөнджээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн хуулийн хугацаанд УИХ-ын гишүүний хуулийн хэрэгжилттэй танилцах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор илгээсэн асуулгад хариу өгөх үүрэгтэй бөгөөд тус асуулгын хариуг ирэх сарын 7-ны дотор ирүүлэх ёстой юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж