Өнөөдөр ШШГЕГ-ын удирдлага, УПЕГ-ын прокурорууд болон УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны гишүүд хэвлэлийнхний хамт Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Тэд 18.00 цагийн үед Цагдан хорих 461-р ангид очсон бөгөөд тэнд МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл саатуулагдаж байгаа тухай манай сэтгүүлч газар дээрээс нь мэдээллээ.
24tsag.mn сайтад мэдээлснээр Ц.Цогтгэрэл нь өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Орон нутгийн сонгуулийн үеэр www.tsag.mn сайтад "АН-ын төлөөлөгч ялалтын баяраа тэмдэглэж яваад хүний аминд хүрэв" гэсэн нийтлэл тавьсан нь ташаа мэдээлэл байсан бөгөөд гүтгүүлсэн тал гомдол гаргасан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаах хэлтсээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.