“аврах” төлөвлөгөөг олон янзаар гаргаж буй. Анхных нь Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян
яамны өмнөөс Интерполд захидал илгээсэн явдал байсан юм. Интерполоор Н.Энхбаярын
дүү болон туслахыг Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор шалгах гэтэл оргон зайлсан учир
олон улсын Интерполд тэднийг хайх чиглэл өгсөн байсныг Хууль зүйн дэд сайдын
суудалд суумагцаа “Хууль зүйн яамны өмнөөс эрэн хайхыг зогсоох захидал
явуулсан. Дэд сайдын энэ шуугиан намжаагүй байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү
гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачлан УИХ-д дуулиан
үүсгэсэн.
Тухайн үедээ түүний санаачилсан хуулийн төслийг гишүүд
дэмжээгүй. Хуулийн төслийг унагасан гол
хүний нэг нь Монголдоо л хууль зүйн салбарыг олон жил удирдсан “туршлагатай”
гишүүн Ц.Нямдорж “Ганц хүний төлөө хууль санаачлагч, мөнгөөр хуулийн төсөл
санаачилдаг” гэж О.Баасанхүү загнасаар байгаад хуулийн төслийг нь буцаасан.
Үүнд УИХ-ын дарга, Хууль зүйн сайд нарын ч оролцоо байсан юм. Хууль зүйн сайдын
тайлбарласнаар “Эрүүгийн тухай хуулийг багцаар нь оноос өмнө хэлэлцэнэ. Яараад
байгаа шалтгаан нь Н.Энхбаярыг аврах төлөвлөгөөний нэг хэсэг үү” гэж хардахад
хүргэж байсан юм. Энэ мэт “Шударга ёс” эвслээс сонгогдсон гишүүд ээлж
дараатайгаар намын даргаа “аврах төлөвлөгөөг” боловсруулсаар байна.
Хамгийн сүүлд гэхэд эвслийн гишүүн Г.Уянга “Монгол Улсын
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”
тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийн зорилго нь ҮАБЗ-ийн
гишүүн байсан бүх хүмүүс ҮАБЗ-ийн даргын зөвлөх болохоор хуульчилсан байна. ҮАБЗ-д
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар багтдаг. Тэгэхээр
эвслийн гишүүд энэ хуулийг санаачилснаар намын даргаа “аврах” төлөвлөгөөний нэг
хэсэг гэж харж болох юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын гуравдахь
Ерөнхийлөгч. Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар шүүхээс гэм буруутай нь
тогтоогдсон бол үүнд хамаарахгүй гэсэн заалтыг оруулж өгсөн байгаа юм. Эвслийн
гишүүдийн хувьд намын даргаа хэлмэгдсэн гэж дуу нэгтэйгээр үздэг. Ямартай ч
эвслийн гишүүдийн дараагийн төлөвлөгөө нь Ерөнхийлөгчөө Ерөнхийлөгчийн зөвлөх
болгохоор зүтгэж байгаа ч эхний даваагаа давж чадсангүй. Учир нь өнөөдөр
хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ
төсөл дэмжигдээгүй юм. Хэрэв энэ пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы
хуралдаанаар байнгын хорооны саналыг дэмжихгүй бол эвслийн гишүүдийн “хүсэл”
нэг алхмаар урагшилна. Харин байнгын хорооны дүгнэлтийг чуулганаар дэмжвэл намын даргаа аврах ээлжит төлөвлөгөө “баяртай”
болох юм.
А.ШАРХҮҮ