Сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт зарлалаа

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдөр Эрүүл мэндийн яамны харьяа үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үзүүлдэг төвүүд, төв эмнэлгүүдийн дарга, захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ. Эдгээр ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж 10 хоногийн дотор шалгаруулалтыг явуулж дуусгахыг Төрийн нарийн бичгийндарга Ж.Хатанбаатарт үүрэг болгосон байна. 

Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг өөрийн итгэл үнэмшил болгож, хэрэгжүүлэх зориг эрмэлзлэл бүхий, мэдлэг чадвар, туршлага, нэр хүндтэй, сонирхлын зөрчлөөс ангид удирдах ажилтнуудаар сайд багаа бүрдүүлэхээр зорьж байна.

Эрүүл мэндийн яамны харьяа үндэсний төвүүд, төв эмнэлгүүд, Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхээр болж, тус төвүүд, эмнэлгүүд нь тухайн мэргэжлийн чиглэлийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах ажлыг улсынхэмжээнд болон бүсийн хэмжээнд мэргэжил, аргазүйгээр удирдаж Эрүүл мэндийн яамны өмнө тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хариуцан ажиллахаар болжээ.

Сонгон шалгаруулалтын эцсийн шийд гартал тухайн байгууллага дээр эмнэлэг үйлчилгээнд доголдол гаргахгүй байх үүргийг үүрэг гүйцэтгэгч нарт даалгасан байна.

Мөн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх мэргэжил, туршлага, чадваргүй, улстөрийн захиалгаар зориудаар шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд саадучруулж байгаа ЭМЯ-ны зарим ажилтнуудыг халж оронд нь сонгон шалгаруулалт явуулж даруй орон тоог нөхөж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж