Нийслэлд дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нийслэлд дөрвөн хүн нас баржээ

Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай төвд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 690 мэдээлэл  иржээ. Мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Бусдын биед гэмтэл учруулах хэрэг дөрөв, хулгайлах ес, дээрэмдэх болон  залилангийн хэрэг тус бүр нэг,  танхайрсан хэрэг зургаа, авто тээврийн осол зөрчил 14 гарлаа. Нийслэлийн хэмжээнд дөрвөн иргэн амь насаа алджээ.\ил харагдах шарх соривгүй\ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 48 хүн архи хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн нь хамгийн олонд тооцогдож байгаа бол хамгийн цөөн нь  Багануур дүүрэгт \1 хүн\ байжээ. Нийслэлийн хэмжээнд нийт  184 хүн эрүүлжүүлэх байранд хонов.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж