Одоогоор хохирогчийн эцэг, эх охиныхоо нэрийг олонд зарлаагүй байгаа бөгөөд хүчирхийллийн эсрэг хуулинд хохирогчийн нэрний талаар ямар заалт орохыг харзнаж байгаа юм. Хохирогч бүсгүй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Дэли хотноо автобусанд зорчиж явахдаа бүлэг балмад этгээдүүдийн хүчинд автсан юм. Бүсгүй ухаан байхад нь Дэли хотын эмнэлэгт хүргэн эмчилгээ хийсэн ч бие нь дээрдэхгүй байсан тул Сингапурын эмнэлэгт шилжин эмчилгээ хийлгэж байгаад гэмтлээ даалгүй таалал төгссөн билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олныг хамарсан томоохон жагсаал болж, дэлхий нийтийн анхаарлыг энэ хэрэгт хандуулаад буй юм. Мөн Энэтхэгийн шүүхээс тэдгээр жигшүүрт гэмт этгээдүүдийг хүний амь хөнөөсөн, хулгайлсан, хүчирхийлсэн зэрэг хэрэгт буруутган шүүж байгаа билээ.
Энэтхэг бүсгүйн нэртэй эмнэлэгтэй болохыг хүсчээ
Дэли хотод өнгөрсөн сард бүлэг этгээдүүдийн хүчинд өртсөнөөс болж амиа алдсан Энэтхэг бүсгүйн ар гэрийнхэн өөрсдийн амьдардаг тосгондоо түүний нэрээр нэрлэсэн шинэ эмнэлэгтэй болохыг хүсч буй тухайгаа мэдэгджээ. Хохирогчдын ар гэрийнхний мэдээлснээр тэдний амьдардаг тосгонд одоо болтол сайтар тоноглогдсон эмнэлэг байдаггүй гэнэ. Мөн тухайн хэрэг гарах үед бүсгүй эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүй хугацаа алдсанаас биеийн байдал нь улам дордсон гэсэн байна. Түүнчлэн тэд бүсгүйн дурсгалыг мөнхөлж, Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг үргэлж сануулж байх үүднээс түүний нэрээр нэрлэсэн эмнэлэгтэй болохыг хүсчээ.
Б.АНХТУЯА