Пакистанд 60 талибыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Пакистанд 60 талибыг устгав

Пакистаны аюулгүйн албаныхан энэ сарын 19-нд Оракзайн нутагт лалын хэт даврагчдын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн талибан хөдөлгөөний 60 дайчныг устгасан байна.
Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдснээр Дээд Ораззайн районд цэргийнхэн  агаарын ба хуурай замын цэргийн цохилт хийж талибийн 60 дайчинг устгаж, 40 хүнийг нь шархдуулжээ. Пакистаны цэргийнхэнээс 22 цэргийн албан хаагч шархдав.
Сүүлийн долоо хоногийн дотор Оракзайн нутаг дэвсгэрт байлдааны ажиллааг явуулж байна. Талибууд хариуд нь цэрэг, цагдаагийнханд хэд хэдэн удаа халдаж тэднийг гранат харвагчаар буудаж байна. Кветта хотын ойролцоо гурван цагдаа шархадлаа.
Оракзай нь Афганистантай хил залгаа биш цорын ганц омгийн нутаг юм. Тэнд "Техрик-и-Талибан Пакистан"  бүлгийн лидер Хакимулли Мехсудыг орогнож байгаа гэдэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж