Монгол залуу “КBS”-ийн шоунд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Монгол залуу “КBS”-ийн шоунд оролцов

БНСУ-д амьдарч байгаа Н.Идэрмөнх монгол залуу тус улсын “КBS” телевизээс жил болгон зохион байгуулдаг “Дууны гайхамшгийг орон даяар” уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ. Мөн тэрээр “Migrants art center” нэртэй гадаад иргэдийн урлаг, соёлын байгууллагад ажилладаг бөгөөд БНСУ дахь элэг нэгт уран бүтээлчдийнхээ хамт “Соёмбо” нэгдлийг байгуулан эх орноо сурталчилж яваа гэнэ. БНСУ-д зохиогддог томоохон тэмцээн уралдааны тэргүүн байрны шагналт Н.Идэрмөнх К-поп урсгалаар дуулдаг ч цаашид Монгол попыг урсгалаар дуулан уран бүтээлээ монголчуудаа хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж