
Тухайлбал одоогоор инфляци 8-9 хувьд хүрээд байгаа. Дээр нь төсвийн тодотголоор дамжуулаад их хэмжээний мөнгө орж ирэх төлөвтэй байдаг. Энэ нь жилийн эцэс хүртэл инфляцийг 20-30 хувь хүртэл өсгөх урьдчилсан тооцоонд хүргээд байгаа юм байна. Инфляци өссөнөөр иргэд төгрөгийн хадгаламжаа валют болгодог. Энэ нь эдийн засагт маш аюултай үзэгдэл бөгөөд эргээд 2008 оных шиг үзэгдэл давтагдах юм бол макро эдийн засгийг бүрэн хэмжээний хямралын байдал хүргэх аюултай гэдгийг талууд ярилцлаа. Иймээс Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжөөр эдийн засгийг тогтвортой байлгахын тулд төсөвт гарсан илүүдэл мөнгийг нөөц хэлбэрээр хадгалах, төсвийн зарцуулалтыг хумих талаар анхаарч ажиллахыг ноён суурин төлөөлөгч онцолсон юм.
Б.ЗАЯА