“Vizio” шинэ таблет худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

“Vizio” шинэ таблет худалдаанд гаргана

Америкийн электрон бараа үйлдвэрлэгч “Vizio” компани  Windows-8 үйлдлийн системтэй 11.6 инчийн таблетаа өчигдөр албан ёсоор танилцуулжээ.

Уг таблет нь худалдаанд гарах хараахан болоогүй ч  AMD 1Ghz процессортой, хоёр гигабайтийн шуурхай санах ойтой, 64 гигабайтийн багтаамжтай, хоёр мегапикселийн камертай, HDMI болон USB оролттой гэдгийг “Vizio”-ийн албаныхан танилцуулсан байна. Тус компаниас мэдэгдсэнээр таблетийн үнэ болоод  хэрэглэгчдийн гарт хүрэх өдрийг одоогоор  хараахан товлоогүй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж