
Хэвлэлийн бага хуралд оролцсон 32 залуу “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд хөтөлбөр дууссаны дараа тэд “Эрүүл идэвхтэй амьдралын төлөө” клубт нэгдэнэ.
Эдгээр залуусын жишээгээр соён гэгээрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж улам олон залуусыг архины хамаарлаас гаргахын төлөө бусад сумдыг ажиллахыг энэ үеэр уриалсан юм. Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьдгийн жишээг Дэлгэрхангай сумынхан харуулсан байна. Өнгөрсөн жилийн цэргийн баяраар тус суманд гуравхан шил архи зарагдсаныг гадны явуулын хүмүүс авсан байжээ.
Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрийн сургалтын төв Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрладаг юм байна.