УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар Сангийн яам, Монголбанкны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Үүний гурван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 оны хооронд үүссэн өр аж.
Хөгжлийн банкнаас өнгөрсөн зургадугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар мөн оны өмнөхөн гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа. Нөхцлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол 1 тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд найман тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарсан тухай мэдээллээ.