
Уг зорилтыг биелүүлэхийн тулд агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг одоо байгаа төвшнөөс хэд дахин бууруулах шаардлагатай юм байна. Энэ дагуу Япон улс “Хамтарсан кредит олгох механизм”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус улс 2020 он гэхэд өөрийн орондоо хүлэмжийн хийн ялгаралтыг 1990 онтой харьцуулахад 25 хувиар бууруулахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Манай орны хувьд “Хамтарсан кредит олгох механизм”-ыг ашиглан эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн түлшийг солих зэрэг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ач холбогдол бүхий төслүүдийг Япон улсын өндөр технологи, тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ гэж салбарын сайд тодотгов.