Н.Энхбаярыг суллахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг суллахыг шаарджээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд, ШШГЕГ, УПЕГ-ын удирдлагууд өнөөдөр хорих ангиудын ажилтай танилцаж байгаа. Ажлын хэсгийнхийг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр хорих ангид  очсоны дараа МАХН-ын гишүүд, дэмжигчид МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэж байгаа тус эмнэлэгт цуглаж, түүнийг суллаж, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавихаар зохион байгуулалттайгаар автобусаар ирэн уриа, лоозон барин жагсчээ. Ажлын хэсгийхэн  дараагийн хорих анги руу явах гэтэл МАХН-ын гишүүд авто машины замыг хаан Н.Энхбаярыг сулла хэмээн шаардсан байна. МАХН-ын гишүүд уг ажлын хэсэгт яваа Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хүсэлт хүргүүлэхээр тэдний замыг хаасан байна. Тиймээс Д.Ганбат дарга гарч ирэн, хүсэлтийг хүлээн авчээ. Уг хүсэлтэд “Н.Энхбаярыг яаралтай сулла, эсвэл Улсын II эмнэлэг рүү шилжүүл” гэсэн шаардлага тавьсан байна. 

Зургийг ЭНД дарж үзнэ үү.
    Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж