Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр боллоо. Энэ талаар  Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч баасан гаригт УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр болж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Ямар сэдвээр Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр болсон бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх баасан гаригт УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ. Сэдвийг одоогоор зарлах боломжгүй. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийнэ. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хаалттай мэдээлэл хийх юм гэлээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж