Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Румынууд жагсав

Улс орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 60 мянган румынчууд Бухарестын төвд хоёр цаг цуглаан зохион байгуулж, Засгийн газар нь ОУВСангийн шаардлагыг биелүүлэхээр авч байгаа хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн байна. Цуглааныг Румыны таван тос үйлдвэрчний эвлэлийн эвсэл зохион байгуулсан байна.
Олон улсын валютын сангаас авах зээлийн нөхцлөөр тус орны эрх баригчид орон тооны цомхотгол хийж, цалин татварын хэмжээг бууруулж, нийгмийн нөхвөрүүдийг хасчээ.
Эрх баригчид хямралын үр дагавраас гарах гэж ачааны хүндийг нийгмийн эмзэг давхрагад үүрүүлж байна. Тэд хязгаарлалтаа төрийн эрхэм дээдсээс эхлэх хэрэгтэй гэж Үйлдвэрчний эвлэлийн лидерүүд шаардлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж