“Барселона”-гийн экс дасгалжуулагч Пеп Гуардиола ирэх жил хөлбөмбөгийн ертөнцөд эргэн ирэх тухайгаа албан ёсоор мэдэгджээ. 2011-2012 оны улирлын дараа “Барса”-г орхисон тэрбээр хэсэг хугацаанд амарна хэмээж байсан юм. Харин одоо Гуардиола хөлбөмбөгийн ногоон талбайдаа эргэн ирэх тухай бодож эхэлсэн байна. Тэрбээр “Мэдээж би дасгалжуулагчийн ажилдаа эргэн ирэх болно. Надад баг байхгүй, би мэдэхгүй байна. Гэхдээ дасгалжуулагчаар дахин ажиллах нь надад таатай байх болно” хэмээжээ. Одоогоор тэрбээр ямар нэг клубтэй албан ёсны гэрээ байгуулаагүй юм.
С.ЦЭЛМЭГ