2013 оны хамгийн дур булаам бүсгүй- Кэти Перри

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

2013 оны хамгийн дур булаам бүсгүй- Кэти Перри

Кэти Перри. Фото: дуучны сайтаас
   
Эрчүүдийн Men"s Health сэтгүүл ирж буй оны хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг поп-дуучин Кэти Перри жагсаал тэргүүлсэн байна.  Жагсаалтад дуучин, загвар өмсөгч, шоу бизнесийн төлөөлөгчид орсон ба уг чансаа сэтгүүлийн сайтнаа тавигджээ.

Men"s Health сэтгүүл 28 настай Кэти Перригийн хошин шогийн мэдрэмж, хамгийн гунигтай зүйлээс баяр  баясгаланг олж харах чадвар, мөн хөгжмийн амжилт, “Грэмми” шагналын найман номинацид дэвшиж байсан зэргийг онцлон дурдсан байна. Топ-100 жагсаалтын хоёрт нь жүжигчин Мила Кунис орлоо. Саяхан Кунисийг энэ цагийн эмэгтэйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь гэж Esquire сэтгүүл тодруулсан юм. Гуравт нь “Галзуус” хэмээх олон ангит киноны од Кристана Хендриксийн нэр бичигджээ.
Топ-100 жагсаалтын эхний арав:

  1. Кэти Перри
  2. Мила Кунис
  3. Кристина Хендрикс
  4. Женнифер Лоуренс
  5. Женнифер Энистон
  6. Скарлетт Йоханссон
  7. Анжелина Жоли
  8. Бейонсе Ноулз
  9. Жизель Бундхен
  10. Эмбер Херд.

Мөн Men"s Health сэтгүүлийн жагсаалтад Эмма Уотсон (88-рт), Натали Портман (83), Беренис Марло (79), Кейт Миддлтон (73), Ирина Шейк (64), Кейли Куоко (54), Алессандра Амброзио (45), Оливия Уайлд (43), Шарлиз Терон (36), Ева Мендес (31), Ольга Куриленко (30), Блейк Лайвли (17), Рианна (15), Бар Рафаэли (11) зэрэг бүсгүйчүүд багтсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж