Алжирын хакер баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Алжирын хакер баривчлагджээ

Америкийн банкнаас олон сая ам.доллар хулгайлсан хэрэгт сэжиглэн Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байсан Алжирын компьютерийн хакер баривчлагджээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр эрэн сурвалжилж байсан Алжирын хакер нь 24 настай Хамза Бенделладж гэгч юм байна. Тэрээр компьютерийн мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд 20 настайгаасаа банкуудыг хакердаж эхэлсэн гэнэ. АНУ-ын албаныхны мэдээлснээр Хамза Бенделладж нь дэлхий дахинд нийт 217 гаруй банкийг хакердаж, олон сая ам.доллар хулгайлсан аж. Хамза Бенделладж өнгөрсөн ням гаригт Малайзаас Египетийн нийслэл Каир орох нисэх онгоцонд суухаар Тайландын нийслэл Бангкок хотын нисэх онгоцны буудлыг дамжин өнгөрөх үеэр баривчлагдсан байна. Тайландын цагдаа нар Хамза Бенделладжийг баривчлах үеэр түүнээс хоёр нөүтбүүк, ширээний компьютер, сансрын хиймэл дагуулд холбогдсон гар утас, олон тооны хатуу дискийг илрүүлэн хураажээ. Тайландын цагдаа нарын мэдээлснээр тэрээр банкуудыг хакердаж олсон мөнгөө тансаг амьдралд зарцуулан үрэн таран хийдэг байсан гэнэ. Түүнийг АНУ-д шилжүүлэн шүүх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж