Зэсийн баяжмалын үнэ өсч, цайрынх буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Зэсийн баяжмалын үнэ өсч, цайрынх буурчээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт  2010 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 427.1 сая ам.доллар, үүнээс экспорт 221.6 сая ам.доллар, импорт 205.5 сая ам.доллар боллоо.  Гадаад худалдааны тэнцэл  16.1 сая ам.долларын ашигтай гарсан байна.

  Нийт экспортод  зэсийн баяжмал 37.5 хувийг, нүүрс 18.2 хувийг, цайрын хүдэр, баяжмал 8.4 хувийг, боловсруулаагүй нефть 8.2 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.5 хувийг, төмрийн хүдэр 3.2 хувийг,  хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.4 хувийг, самнасан ноолуур 1.5 хувийг, үлдсэн 14.1 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Нэг тонн зэсийн баяжмалын үнэ нэгдүгээр сард 1250.9 ам.доллар байсан бол хоёрдугаар сарын 15-ны байдлаар дунджаар 1267.4 ам.доллар болж, 16.5 ам.доллар буюу 1.3 хувиар өсчээ.Нэг тонн цайрын баяжмалын үнэ нэгдүгээр сард 1195.0 ам.доллар байсан бол хоёрдугаар сарын 15-ны байдлаар дунджаар 1188.7 ам.доллар болж,  6.3 ам.доллар буюу 0.5 хувиар буурсан байна. Автобензиний импорт нэгдүгээр сарынхаас биет хэмжээ 6.3 мянган тонн, үнийн дүн нь 4.5 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 3.3 мянган тонн, үнийн дүн 0.8 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 533 ширхэг, үнийн дүн 3.8 сая ам.доллараар тус тус өссөнийг Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

Д.Цэцэн  2010 оны 2 сарын 19

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж