Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг өөрийн сайт Xinhua.net-ийн хувьцааг гаргах / IPO/ өргөдлөө Шанхайн биржид гаргажээ. Энэ талаар Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын Хятадын комисс мэдээлжээ.
Хувьцааг хэзээнээс зарах тов нь зарлагдаагүй байна. Өмнө гарч байсан мэдээгээр IPO-гоос "Синьхуа" нэг тэрбум орчим юанийн хөрөнгө оруулалт босгоно гэж төлөвлөж байгаа. Хэрэв тус агентлаг IPO-гоо амжилттай хийж чадвал медиа аж үйлдвэрийн томоохон хэмжээний хувьцаа болох юм.

"Синьхуа" нь БНХАУ-ын Засгийн газрын албан ёсны мэдээллийн агентлаг бөгөөд 1997 онд сайтаа нээсэн. Агентлаг нь 931 онд байгуулагдсан бөгөөд хятад, япон, араб, орос, франц, испани хэлээр нэвтрүүлэг явуулдаг.
"Синьхуа" сайтын IPO Хятадын хэвлэл мэдээлийн цахим хувилбарын хувьцааг биржид гаргаж байгаа хоёр дахь үйлдэл нь болно. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Женьминь жибао" хэмээх Хятадын коммунист намын төв хэвлэл нь People.com.cn сайтынхаа 69,1 сая хувьцааг биржээр арилжсан юм. Тэд хувьцаагаараа 83 сая ам.доллар олно гэж төлөвлөж байсан бөгөөд 222 сая ам.доллар цуглуулж чадсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР