Н.Энхбаярын дэмжигчид 401-ийн гадаа цуглажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын дэмжигчид 401-ийн гадаа цуглажээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд, ШШГЕГ, УПЕГ-ын удирдлагууд өнөөдөр хорих ангиудын ажил үүрэгтэй нь танилцаж байгаа. Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр өглөө Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Насанд хүрээгүйчүүдийн 411 ангийн ажилтай танилцсан. Харин ажлын хэсгийнхийг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр хорих ангид  ажиллах үеэр МАХН-ынхан эсэргүүцлийн цуглаан хийхээр товлосон бололтой. Тус хорих ангийн гадаа МАХН-ын дэмжигчид уриа, лоозон барин цуглаад байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байгаа учраас түүний гишүүд, дэмжигчид ийнхүү цуглаж, түүнийг суллаж, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж