Пхеньян мөрдөн байцаалтыг зөвшөөрөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Пхеньян мөрдөн байцаалтыг зөвшөөрөхгүй гэв

БНАСАУ “Чхонан” корвет онгоцны сүйрлийг тогтоосон мөрдөн байцаалтын дүнг зөвшөөрөхгүй гэлээ. Хойд Солонгосын Улсын батлан хамгаалах хороо тавдугаар сарын 20-нд мэдэгдэл гарган “Чхонан” корветын сүйрлийн мөрдөн байцаалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гээд Өмнөд Солонгост төлөөлөгчдөө илгээн хэргийн баримттай танилцахад бэлэн байна гэлээ.
Тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг мөн тэр өдөр уг мэдэгдлийг бүрэн эхээр нь дамжуулсан байна. Үүнд “БНСУ-ын эрх баригчид  Чхонан” корветын сүйрлийг БНАСАУ-тай холбон олон нийтийг төөрөгдөлд орууллаа. Энэ нь Өмнөд Солонгосын засаг захиргаа өөрийн улс төр ба цэргийн зорилгоо биелүүлэхийн тулд төлөвлөсөн “хуйвалдаан ба хууралт” юм” гэжээ.
Нэгэнт БНСУ болсон хэрэг явдлыг БНАСАУ-тай холбосон болохоор бид төлөөлөгчдөө эд мөрийн баримттай нь танилцуулахаар илгээнэ гэж Пхеньян онцолжээ. БНСУ тэр баримтааүзүүлэх ёстойгоос гадна тэр нь “эргэлзэх” зүйлгүй байх ёстой гэж Хойд Солонгос үзсэн байна.
Хэрэв БНСУ “залхаан цээрлүүлэх”, “өшөө авах” болон “хориг” арга хэмжээ авна гэвэл БНАСАУ хатуу хариу түүний тоонд бүх талын дайн явуулна гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.



Мэдэгдэлд тэмдэглэснээр хэрэв БНСУ “хатуу арга” хэмжээгээ зарлавал усан болон агаар, хуурай замын хилээр өчүүхэн бага хэмжээтэй зөрчил гаргавал БНАСАУ “хэн ч барьж чадахгүй өшөө авалтаар” хариулаад “өрөвдөх сэтгэлгүй цохилт хийнэ” гэж хатуу сануулсан байна.
Өмнөд Солонгосын корвет онгоц “Чхонан” гуравдугаар сарын 26-нд Пэннендо арлын орчим эргүүл хийж байх үеэрээ живсэн юм. Уг хөлөг онгоцны 104 хүнээс 58 нь амьд үлдсэн билээ.
Өмнөд Солонгосын уг хэргийг мөрдөн байцаах олон улсын комисс дүгнэлтээ энэ сарын 20-нд гарган корвет онгоцыг Хойд Солонгосын шумбадаг онгоцноос торпедаар харвасан нь сүйрлийн шалтгаан боллоо гэсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж