
Тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг мөн тэр өдөр уг мэдэгдлийг бүрэн эхээр нь дамжуулсан байна. Үүнд “БНСУ-ын эрх баригчид Чхонан” корветын сүйрлийг БНАСАУ-тай холбон олон нийтийг төөрөгдөлд орууллаа. Энэ нь Өмнөд Солонгосын засаг захиргаа өөрийн улс төр ба цэргийн зорилгоо биелүүлэхийн тулд төлөвлөсөн “хуйвалдаан ба хууралт” юм” гэжээ.
Нэгэнт БНСУ болсон хэрэг явдлыг БНАСАУ-тай холбосон болохоор бид төлөөлөгчдөө эд мөрийн баримттай нь танилцуулахаар илгээнэ гэж Пхеньян онцолжээ. БНСУ тэр баримтааүзүүлэх ёстойгоос гадна тэр нь “эргэлзэх” зүйлгүй байх ёстой гэж Хойд Солонгос үзсэн байна.
Хэрэв БНСУ “залхаан цээрлүүлэх”, “өшөө авах” болон “хориг” арга хэмжээ авна гэвэл БНАСАУ хатуу хариу түүний тоонд бүх талын дайн явуулна гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.




Өмнөд Солонгосын корвет онгоц “Чхонан” гуравдугаар сарын 26-нд Пэннендо арлын орчим эргүүл хийж байх үеэрээ живсэн юм. Уг хөлөг онгоцны 104 хүнээс 58 нь амьд үлдсэн билээ.
Өмнөд Солонгосын уг хэргийг мөрдөн байцаах олон улсын комисс дүгнэлтээ энэ сарын 20-нд гарган корвет онгоцыг Хойд Солонгосын шумбадаг онгоцноос торпедаар харвасан нь сүйрлийн шалтгаан боллоо гэсэн юм.