АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама терроризмтай тэмцэх зөвлөх Жон Бреннаныг Тагнуулын төв газрын даргын албанд, сенатор асан Чак Хейгелийг Батлан хамгаалахын сайд санал болгов гэж Reuters мэдээлэв.
Бреннан Тагнуулийн төв газар 25 жил гаруй ажиллан араб ертөнцөөр мэргэжсэн. 2001 оны есдүгээр сарын 11 аллагын дараа тэр Терроризмтай тэмцэх үндэсний төвийг толгойлох болсон юм. Тагнуулийн төв газрын дарга Дэвид Петрэус дуулиан дэгдээн огцорсны дараа Бреннаныг уг албан тушаалд томилно гэж Цагаан ордны эх сурвалж өмнө нь мэдээлж байсан юм.
Хейгел Небраска мужаас Сенатад Бүгд найрамдах намыг төлөөлөн сууж байсан хүн бөгөөд Вьетнамын дайны ахмад дайчин. Тэрээр ерөнхийлөгчийн Тагнуулын асуудал эрхэлсэн хэсгийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР