Ж.Батзандан О.Магнайг магтав

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан О.Магнайг магтав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр эрхэм гишүүн Ж.Батзандан хуучин “хамтрагчаа” магтаад авав. Олны нүдэн дээр ил гарах боломжийг ашиглан, Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн даргыг “Манай О.Магнай шиг ажиллах хэрэгтэй. Тэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажлаа сайн хийж байна. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч гэсэн ажлаа маш сайн хийж байгаа. Тиймээс ТАЗ-ийн дарга тэдэн шиг хүн байх хэрэгтэй” гэх үгийг хэвлэл, мэдээллийнхний дурангийн өмнө хэлээд авав. Түүний хувьд журмын нөхөр О.Магнайтай гудамжинд тэмцэж, жагсч ирсэн бөгөөд төрийн өндөрлөгт гарч чадсан цөөхөн тэмцэгчдийн төлөөлөл.

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж