“Финанс Монголиа-2013” санхүүгийн зах зээлийг таниулах үзэсгэлэн, сургалт хоёрдугаар сарын 22-24-нд болох гэж байна. Жилээс жилд Монголын санхүүгийн зах зээл тэлж буй ч энэ нь эерэг сөрөг хоёр талтай бөгөөд санхүүгийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв ойлгуулах, бодитой үнэлэлт дүгнэлтийг өгөх шаардлага гарч буй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Дэлхийн худалдааны төв Улаанбаатар ТББ, “Мишээл групп” ХХК хамтран уг үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулах ажээ. Энэ үеэр санхүүгийн зах зээлийг танилцуулах албаныхнаас гадна арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоод, брокер дилерийн компаниуд, аудитын, банк бус санхүүгийн байууллагууд оролцохоор болжээ. Ингэснээр энэ салбарыг сонирхдог бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд түншээ олох, туршлага солилцох, энэ салбарын талаарх сүүлийн үеийн болон суурь мэдээллийг бодитой авах бөгөөд 70111533 дугаарын утсанд хандан бүртгүүлэх боломжтой юм байна.
У.БОЛОР