Salma даашинзаа дуудлагаар худалдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Salma даашинзаа дуудлагаар худалдлаа

Холливуудын алдарт жүжигчин Penelope Cruz Гайтид туслах сайн санааны хандивын үйл ажиллагаанд зориулан дуудлага худалдаа зохион байгуулжээ. Лхагва гаригт болсон энэхүү дуудлага худалдаанд жүжигчин Salma Hayek өөрийн 21,000 ам.долларын үнэ бүхий даашинзаар хандив өгсөн байна.
Улаан хүрэн өнгөтэй, нэг мөртэй, торгомсог материалаар хийсэн энэхүү даашинзыг “Gucci”-гийн  алдарт дизайнер Frida Giannini түүнд зориулан тусгайлан загварыг нь гарган урласан аж.
Тэрбээр энэхүү даашинзаа Каннын наадмын эхний өдөр “Robin Hood” киноны нээлтийн ёслолын арга хэмжээнд өмссөн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж