Ерөнхийлөгч яруу найрагчидтай уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч яруу найрагчидтай уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Төрийн ордноо яг одоо “Болор цом”-ын  эзэдтэй уулзаж байна. Мөн энэ жилийн яруу найргийн наадамд шалгаран үлдсэн яруу найрагчид ч уг уулзалтад оролцох юм.  Нэгэн үе үзэгчдийг цэнхэр дэлгэцтэй нь уядаг ганц сайхан наадам бол “Болор цом” байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдож буй  яруу найргийн наадам  энэ сарын 9-нд Улсын драмын эрдмийн театрт болох  юм. Наадмын эхний шалгаруулалтаас яруу найрагч  Ш.Анхтуяа, Ц.Авирмэд, М.Билэгсайхан,Н.Батжаргал, Б.Батсайхан. Б.Бүргэд, П.Бөхбат, Л.Ганзул, Б.Ганхүрэл, Н.Гантулга, Э.Гантулга, С.Дамдиндорж, З.Дорж, Х.Дугарсүрэн, Б.Жавзандулам, Т.Зөнбилэг, Ю.Идэрчулуун, Б.Мягмаржав, С.Начин, Д.Одгэрэл, Б.Ойдов, Ч.Очирбат, Б.Оролзод, М.Отгонбаяр, Б.Сарантуяа, Э.Сударчулуун, Л.Торой, Ай.Төмөр-Очир, С.Ууганбаяр, М.Уянгасүх, Л.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, Х.Эрдэв нар болон Өвөрмонголын яруу найрагч Цэцэнцогт шалгаран үлдээд байгаа юм.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж