Малид цэргүүд их буугаар гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Малид цэргүүд их буугаар гал нээжээ

Малийн цэргүүд тус улсын төв хэсгийн Жиминьяно тосгонд лалын дайчдын эсрэг  их буугаар гал нээжээ. Одоогоор энэхүү цэргийн ажиллагааны үеэр хэдэн дайчин амь үрэгдсэн талаарх мэдээлэл гараагүй байгаа юм байна. Малийн цэргийхний цохилт нь лалын болон Туарегийн босогчид өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын хойд хэсгийг хяналтдаа авснаас хойш болсон анхны томоохон цэргийн ажиллагаа болжээ. Туарегийн салан тусгаарлагчид Малигаас гадна Фуркино-Фасо, Нигер, Алжир, Ливи зэрэг орнуудад хамаарах Сахарын цөлийн бүсэд өөрийн улсыг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж буй. Харин Малийн лалын шашинтнууд Туарегийн босогчидтой нэгдсэнээр тус улсад олон тооны бослого үймээн дэгдээгээд байгаа аж.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард лалын босогчид Малийн гол хотын төвүүдийг хяналтдаа авсны дараачаас лалын болон Туарегийн босогчдын нэгдэл задарсан байна. Үүний зэрэгцээ Малийн лалын босогчид тус улсад лалын дүрэм журмыг тогтоох нэрийдлээр өнгөрсөн жил Тимбуктугийн үнэт өв болох эртний бунхнуудыг эвдлэн сүйтгэжээ. Малид үүсээд буй дээрх зөрчил мөргөлдөөнтэй холбоотойгоор өнгөрсөн сард НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс тус улсад Арабуудаар толгойлуулсан цэргийн хүчнийг илгээж, бослого үймээнийг дарахад нь дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Малийн Засгийн газар, туареги болон лалын босогчдын төлөөлүүлд ирэх 10-ны өдөр уулзаж үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжааж талаар асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.       
                            

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж