Николас Кейж 49 нас хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Николас Кейж 49 нас хүрэв

Холливудын хүндтэй эрхмүүдийн нэг Николас Кэйж 49 насныхаа төрсөн өдрийг төрөлх хот Английн Гластонберидээ эхнэр Алисе Кимийн хамтаар тэмдэглэн “Abbey Tea Rooms”-т өдрийн хоол идэхээр явж байгаа нь ийнхүү папараццид өртсөн байна. Тэрээр 1964 оны нэгдүгэр сарын 7-нд төрсөн. Кэйжийг кино сонирхогчид болоод түүний шүтэн бишрэгчид нь Ази эхнэртэй гэдгийг нь сайн мэдэх бөгөөд тэд долоон настай Калэл хүүтэй билээ.

Хосууд сүүлийн хэдэн жил Лос-Анжелос, Англид ихэнх цагийг өнгөрөөх болжээ. Тэд Лос-Анжелост амьдардаг ч уран бүтээл болон ажлын шалтгаанаас Англид ирж очих нь элбэг гэнэ. Тиймээс Кэйж, Ким нар Англид ирэхдээ амьдрахаар Гластонбери хотод хувийн байшин хүртэл худалдаж авсан. Кэйж хамгийн анх  жүжигчин Лиза Мэриетэй гэрлээд гурван сар амьдраад салсны дараа жүжигчин Патрика Аркүйтитэй хуримаа хийн 1995-аас 2001 оныг хүртэл хамтдаа амьдарсан аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж