Мэрайя Австралид амарч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Мэрайя Австралид амарч байна

Америкийн шүтээн шоуны шүүгч нэрт дуучин Мэрайя Керри энэ долоо хоногт Австралийн далайн эрэгт амарч байгаа гэнэ. Монрое, Морокан ихрүүдээ төрүүлээд жин ихээр нэмсэн өдгөө 42 настай нэрт дуучин гэр бүлийхэнтэйгээ амарч байгаа юм. Мэрайягийн гэр бүл Колорадогийн үзэсгэлэнт Аспенаар зугаалсны дараа Австралийн хамгийн том хотууд болох Сидней, Мельбурнд өнгөрөгч Зул сарын баярыг өнгөрүүлсэн байна.

Грэммийн шагналт дуучин тэрээр гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөж буй амралтаа дуусгаад энэ сарын 16-наас эхлэн 12 дахь цувралаа үзэгчдэд хүргэж байгаа “Америкийн шүтээн” шоугаа шүүх гэнэ. Мэрайягийн хамтаар дуучин Ники Минаж, Кейт Урбан нар хамтран уг шоуг шүүх юм. Түүнчлэн тэрээр ирэх гуравдугаар сард фэнүүддээ шинэ цомог барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж