“Монгол поп 2” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

“Монгол поп 2” худалдаанд гарлаа

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хоёр оны зааг дээр “Монгол поп-2” шинэ цомгоо худалдаанд гаргажээ. Энэ нь түүний “Монгол поп” төслийнх нь үргэлжлэл бөгөөд түүний 10 дахь бие даасан цомог юм.  “Монгол поп-2” цомогт “Үүлэн домог”, “Намрын тухай бодол”, “Монгол түмэн”, “Ижилгүй ганцхан амраг” зэрэг нийт долоон уран бүтээл багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дуучин Д.Болд шинэ цомгийнхоо дуунуудынхаа шүлгэн дээр нэлээд анхаарч ажилласан гэнэ. Тйимээс монголын нэртэй яруу найргийн мастеруудын шүлгийг сонгон “Монгол поп 2” цомгоо эгшиглүүлжээ. Мөн тэрээр, “Монгол поп” урсгал зөвхөн дуу биш цогц бүтээл байх ёстой хэмээн ярьсан юм. Тиймдээ ч цомгийнхоо зураг авалт мөн энэ удаад бүрдүүлсэн цоо шинэ имиж, түүнд ашигласан монгол эдлэл хэрэглэл, дээл хувцас, язгуур урлаг, дуу хөгжим зэргийг нэг тавшинд байлгахыг зорьсон байна.

Тун удахгүй дуучин Д.Болд тус шинэ цомог болон “Монгол поп” хуанлины нээлтийг албан ёсоор хийж, цомгоо дэлгэрэнгүй танилцуулна гэсэн шүү.  

Түүний фенүүддээ дэлгэх дараагийн бэлэг бол “Hero” энтертайнментийнханы хийсэн “Монгол түмэн” дууны клип байх юм байна

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж