Шинэ төрлийн түлш үйлдвэрлэгчид болох “Шарын гол энержи“, “Төгрөг нуурын энержи”, “Багануур“, “Нако“ ХХК, “Монголын алт“, “Атмор“,”Өлзийт төв“, “Тара“, Хүслэн Өлзий, Хялганат хангай, “Хос гарьд түншлэл”, “Арвин дөлт хүлэг”, “Кристалл жем” ХХК-ууд, “Дулааны цахилгаан станц –2“ ТӨХК, цахилгаан халаалтын систем нийлүүлэгчид “Их эрин элч“,“Минжит Занд“ ХХК, шингэрүүлсэн нефтийн хийн төхөөрөмж нийлүүлэгч “Юнигаз”, Дашваанжил”, “ББНА” ХХК, “Оргил ойл” ,” Эн би эф” ХХК зэрэг компаниуд оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр нийслэлийн Агаарын чанарын албанаас зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэгт Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороо хариуцсан зохион байгуулагчид, “Утаагүй хороо“ аяныг зохион байгуулсан Баянгол дүүргийн 9,10,11, 16 – хороодын төлөөлөл, ШУА – ийн хүрээлэнгүүд, МУИС, ШУТИС – ийн эрдэмтэн судлаачид, Мянганы сорилын сан, “Жайка “, Дэлхийн банкны төлөөлөл зэрэг нийтдээ 100 гаруй хүн оролцож санал бодлоо солилцжээ. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдоос агаарын бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, төрийн бодлогын хэмжээнд ярих, орчин үеийн дэвшилтэд технологи, олон улсын туршлагыг судлан нэвтрүүлэх, гадаадын хандивлагч орнуудыг татах зэрэг саналууд гарсан байна.
Түлшний үйлдвэрүүдийн өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар ЭБЭХЯ-ны түлшний бодлогын газрын мэргэжилтэн н.Цэвэлмаа, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах дөрвөн төгөлдөршил, саналыг “Хийрэв” ХХК -ийн захирал, доктор Ж.Дугаржав, Улаанбаатар хотын тоосжилтын судалгааг МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн эрдэмтэн судлаач Д.Шагжжамба, Үртсэн түлшний үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүдын талаар “Өлзийт төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий, Үртсэн түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийн тухай Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн захирал М.Ганбаатар, Коксон түлшний үйлдвэрийг өргөжүүлэх төслийн талаар “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн захирал Л.Одсүрэн нар танилцуулж санал бодлоо солилцсон байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хувийг тоосжилт эзэлдэг байна. Жилийн дөрвөн улирлын турш дэгдэж байдаг тоос, тоосонцор нь олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин их гарсан байна. Ийнхүү нарийн ширхэгтэй тоосжилт нэмэгдэхэд автомашины хөдөлгөөн онцгой нөлөөтэйн дээр автомашины угаалгын газруудын орчимд нарийн ширхэгтэй тоос маш их байгааг судлаачид тогтоожээ.Хавар намрын улиралд тоосжилт хамгийн өндөр хэмжээтэй гардаг ажээ.
Д.Цээнэ